Үе мөчний төв
Үе мөчний төв
Үе мөчний төв
SAEMYUNG HOSPITAL эмнэлгийн үе мөчний төвийн хагалгаанууд дотроос хиймэл үе хийх(өвдөг), үений дурангийн хагалгааг хамгийн сайн хийдэг.
Хиймэл үений хагалгаа
Үе мөчний их гэмтэл нь эм, дасгал, гэр эмчилгээ зэргийг хийгээд ч үр дүнгүй бөгөөд өвдөлт ихтэй хөдөлгөөн хязгаарлагдан хэцүү байх тохиолдолд өвдөг, түнх, мөрөнд үе солих хагалгаа юм.
Хийлгэх өвчтөн
- Хүндэрсэн үе мөчний үрэвсэл(өвдөг, түнх, мөр)
- Гуяны ясны хугарал, түнх цусгүйдэлээс болон үхжих
- Өвдөгний яс ихээр гэмтэх
- Мөрний булчин ихээр гэмтэх
Үр дүн
- Их өвдөж байсан үе мөчний өвдөлт байхгүй болно
- Чөлөөтөй амьдарлын хэм маяг бий болно
- Ууланд гарах хөнгөн дасгал хийх боломжтой болно
artificial joint surgery
Үе мөчний дурангийн хагалгааа
Үений хэсэгт хөндлөн 1cm хэртэй 2–3 жижиг нүх гарган 2- 5mm хэмжээтэй дуранг үений дотор оруулан гэмтсэн хэсэгт хагалгаа хийдэг арга юм.
Ихэнхдээ спортоор хичээллэж байхад, машины ослоос болон мөгөөрс булчин гэмтэх, идээт үрэвсэл, үе мөчний үрэвслийн эхний шатанд байхад энэ эмчилгээг хийдэг.
Хийлгэх өвчтөн
- Өвдөг: саран хэлбэрийн мөгөөрс тасрах, чагтан холбоос тасрах, үе мөчний үрэвсэл
- Мөр : мөрний булчин тасрах, булчин шохойжих, мөр бултран чөрмөс гэмтэх
Эмчилгээний үр дүн сайн тал
- 1удаагийн тарилтаар 2жил ба түүнээс дээш хугацаанд өвдөгний өвдөлт багасаж сайжирдаг нь клиник судалгаагаар батлагдсан.
- Үе мөчний дархлааны эсийг сэргээх үндэс болдог.
- Тариа учир хагалгаа, цус алдах, зүсэлт, норкоз хийхгүй богино хугацаанд хийлгэх боломжтой
- Өндөр настан, саахрын өвчтөй хүн ч хийлгэх боломжтой
- Тариа хийлгэчихээд явж болно.
Үүдэл эсээр мөгөөрсөн эдийг сэргээх
Үе мөчний мөгөөрс нь судас болон мэдрэл байхгүй эд учир хөгшрөлт, элэгдэл нэгэнт үүссэн хойно ахиж өөрөө сэргэх боломжгүй байдаг. Өвдөгний үүдэл эсийн эмчилгээ нь дурангаар мөгөөрсний байдлыг тодруулж гэмтэлтэй хэсэгт нүх гаргаад тариа хийхдээ бэлдэнэ(нянгүй цэвэр байх). Тэгээд гэмтэлтэй хэсгийн дотор талаас эхлэн удаанаар бага багаар тариагаа шахан тэгшлэж өгнө. Өвдөгний мөгөөрсөн эдийн үүдэл эсийн тариа нь мөгөөрс сэргээх үйлчилгээх хамгийн өндөр үр дүнтэй. Дурангаар хийдэг учир өвдөлт багатай, цус алдахгүй, бага цагт хийлгэх боломжтой гэсэн сайн талтай. Эдгэрэлт хурдан бөгөөд сүүлийн үед хамгийн ихээр хийлгэж буй эмчилгээ арга юм.